Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Гэгээрэх-Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Цэдэн-Иш шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг хүргэе.

         

     

           Манай байгууллага тус шүүхэд хандаж сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө олон сараар төлөхгүй байгаа оршин суугч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргадаг билээ. Шүүгчийн туслах Х.Минжээ нь зөв боловсон харьцаатайгаас гадна өөрийн шүүгчид хувиарлагдсан хэрэгт түргэн шуурхай ажиллагаа хийж, шүүх хуралдааныг хугацаанд зарлах, мөн зохигчдыг эвлэрүүлэх тал дээр санаачлагатай ажилладагт талархаж буйгаа илэрхийлж байна. Тус шүүхийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье” гэжээ.

 

 

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР