Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, туслах Г.Ганчимэг нар нь орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд нүүдэллэн ажиллаж, 13 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

 

 

       Уг ажлын хүрээнд орон нутгийн засаг захиргааны ажилтнууд болон иргэдэд ганцаарчлан эвлэрүүлэн зуучлал, шүүхийн уялдаа холбоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлогийн талаар танилцуулга хийж, гарын авлага материалыг тараан өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

 

                                                           БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР