Тус шүүхийн тамгын газраас дотоод нөөц бололцоогоо ашиглан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд Хүүхдийн өрөөг гарган тохижууллаа.
Ингэснээр гэр бүлийн маргаан болон бусад маргааны улмаас шүүхийн байранд ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, сэтгэл санааны халдашгүй байдлыг хамгаалах, шүүх хуралдааны үед хүүхдийг хэргийн оролцогчдоос тусгаарлах түүнчлэн онлайнаар хүүхдийн санал авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Мөн шүүхийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүртээмжтэй, ойр дөт байлгах чухал ач холбогдолтой юм.
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн Тамгын газар