Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, гишүүний туслах Г.Энхдөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн шүүхүүд болон Шүүхийн тамгын газарт ажиллалаа.
Тус уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын тайланг танилцуулан, Шүүхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэл, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээлэл хүргэж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай харилцан санал солилцож ажиллалаа.
Мөн тус уулзалтын үеэр Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан”-аар, Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын бичиг хүргэгч Т.Алтангэрэл “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсаныг гардуулан, баяр хүргэлээ.