БАГИЙН ИРГЭДЭД ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАЛАА

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зөрчил, эрүүгийн нөхцөл байдлыг иргэдэд мэдээлэх, салбар зөвлөлийн ажлыг шалган танилцах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, хамтран Орхон, Бүрэгхангай, Могод, Гурванбулаг, Хишиг-өндөр, Дашинчилэн, Рашаант, Баяннуур зэрэг сумдад ажиллалаа. Энэ үеэр дээрх сумдын багийн 250 иргэнд Шүүхэд мэдүүлэх эрхийн талаар, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага, төлбөртэй мэдээлэл авах журам, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх нь, зэрэг сэдвээр тус тус сургалт мэдээлэл хийж, санамж тарааж, санал асуулгын хуудсаар саналыг авч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.