Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Тамгын газрын дарга С.Билгүүн, Хууль зүйн асуудал хариуцсан референт Ц.Ижилмөрөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн шүүхэд ажиллалаа.

Тэрээр тус шүүхийн шүүгч,ажилтнуудтай уулзалт-ярилцлага зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй 2019 он, 2020 оны хагас жилийн ажлын тайлан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалж ажиллах талаар танилцууллаа.

 

 

Уулзалт-ярилцлагын дараа Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Бямбасүрэнг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг”-ээр, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонбямба, тус шүүхийн шүүгч Г.Даваахүү, Р.Сарантуяа нарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Нярав Б.Батчимэг, Бичиг хүргэгч Д.Эрдэнэчулуун нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”-өөр тус тус шагнасныг гардуулж баяр хүргэлээ.

 

 

Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шүүхийн байр, шүүгч, ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүгч нарын санал хүсэлтийг сонссон ба Тамгын газрын дарга С.Билгүүн шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.

 

 

 

 

          Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

          Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг