Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн шүүхүүдэд ажиллалаа. Бүрэлдэхүүнд Шүүхийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Сайнхишиг болон Шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан референт Энхдөлгөөн нар орж ажиллав. Шүүгч ажилтантай хийсэн уулзалтаар ШЕЗ-ийн тайланг танилцуулж, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, ажлын явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх  Шүүхийн тухай хуулийн төсөлд өгсөн санал болон шүүгч, ажилтны ажиллах нөхцөл байдал, ажлын байрны хүндрэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.  

 

 

Уулзалтаас гарсан санал, шүүхүүдэд нийтлэг тулгамдаж буй шүүхийн барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, тээврийн хэрэгслийн парк шинэчлэл зэрэг асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахаар шийдвэрлэв.