ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Э.БАТБАЯР ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Тамгын газрын дарга С.Билгүүн, Хууль зүйн асуудал хариуцсан референт Ц.Ижилмөрөн нар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллалаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй 2019 он, 2020 оны хагас жилийн ажлын тайлан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалж ажиллах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга танилцуулж шүүгч, ажилтнуудтай санал солилцлоо.
Уулзалт-ярилцлагын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч Ц.Туяаг "Шударга ёсны элч” тэмдэгээр, Тамгын газрын дарга Д.Ууганбаярыг Монгол Улсын Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, Нярав Э.Эхзаяа нарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”-өөр тус тус шагнагдсаныг гардуулж баяр хүргэлээ.
Уулзалт-Ярилцлагын төгсгөлд шүүхийн байр, шүүгч, ажилтнуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР