Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаандаа 2019 оны тавдугаар сарын 15-наас “ISO9001-2015 Чанарын менежментийн тогтолцоо”–г нэвтрүүлж эхэлсэн билээ.

      Энэ ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад анхан шатны мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Чанарын менежментийн тогтолцоо шаардлага стандарт ISO 9001:2015 - М1” сэдвээр сургалт зохион байгуулав.

 

       

           Сургалтыг Олон улсын тэргүүлэгч аудитор, сургагч багш Н.Байгалмаа удирдан явуулсан юм. Сургалтаар

  • Чанар ба стандарт буюу олон улсын стандарт гэж юу вэ,
  • ISO 9001:2015 Чанарын стандартын зорилго
  • MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо шаардлага
  • ISO 9001:2015 стандартын давуу тал

зэрэг агуулгын хүрээнд стандарт тухайн байгууллагад нэвтэрснээр ямар үр дүнд хүрч болох талаар онол, практик дээр тулгуурлан, харилцан ярилцах зарчмаар  мэдээлэл өгөв. 

 

 

                             

                           

                                 НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР