Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд ажиллаж, тус шүүхийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч ажилтнуудтай уулзлаа.

 

     

     Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нартай санал солилцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 он болон 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

 

  

      Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль шагнагдсан болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч нарт шагналыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.

 

  

 

 

                                                          ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР