Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарын дэргэдэх тамгын газрын албан хаагч нартай хамтран 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус сумын 2 дугаар баг Хар бэлчир гэх газар малчин иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж хамтран ажиллав.
Энэ арга хэмжээнд Эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин шүүхэд мэдүүлэх эрхийн талаар болон нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны давуу талыг танилцуулж, гарын авлага тарааж 100 гаруй иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл өглөө.
Иргэд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад тусгасан “Малчинд тэтгэвэр тогтоолгоход баримтлах журам”-ын талаар сонирхон асууж байсан юм.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР