Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар Ховд аймгийн шүүхэд 2020.08.24-08.25-ны өдрүүдэд ажиллаж, шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийх үеэрээ Төрийн Дээд шагнал, шүүхийн салбарын шагналаар шагнагдсан шүүхийн ажилтнуудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар тус Шүүхийн ахмад ажилтан Нацагийн Мөнхбат "Алтан гадас" одонгоор, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн "Хөдөлмөрийн Хүндэт Медаль"-иар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Моодойн Мянганбаяр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт Тэмдэг"-ээр тус тус шагнагдсан шагналыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан гардуулан өгч, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.