Монголын Хуульчдын Холбоотой хамтран ажиллаж байна

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас өөрийн шүүхийн байранд шүүхээр үйлчлүүлэгч иргэд, хэргийн оролцогчдод зориулсан "Хуульчдын өрөө"-г байгуулах чиглэлээр Монголын Хуульчдын Холбоотой хамтран ажиллаж байна. Энэ ажлын зорилго, зорилт, ажлын үр дүнгийн талаар хамтын ажиллагааны чиглэлээр тус Шүүхийн Тамгын газар, Хуульчдын Холбоотой хамтарсан уулзалтыг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хийж, санал солилцлоо.