Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас бусад шүүх, шүүхийн Тамгын газрын ажлын сайн туршлагыг судлах, танилцах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн Улаанбаатар хотод ажиллах үедээ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон зарим шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, хэргийн хөдөлгөөн, шүүхийн ажлын дотоод зохион байгуулалт, шүүхийн иргэдэд зориулсан орчин бүрдүүлсэн байдал зэргийг судалж, туршлага судаллаа.