Малчин иргэдэд хууль сурталчлах ажлаар зуслангийн нутагт ажиллав
Ховд аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлах ажлын хүрээнд Аймгийн хуулийн байгууллагууд хамтран, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, иргэдэд эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх, малчид, иргэдийн оролцоонд тулгуурлан эх байгалиа хамгаалах "БИД ХОРООХГҮЙ" аяныг зохион байгуулан сумдад ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио, Намарзан баг, Ховд сумын Цагаан Бургас, Дунд-Ус багуудад 2020.07.27-07.29-ны өдрүүдэд зуслан нутгуудад хүрэлцэн очиж, малчидтай газар дээр нь уулзалт, ярилцлага хийж, хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, ард иргэдэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний талаар мэдээлэл өгч, санал солилцож, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллав. Аймгийн ИТХ, Шүүх, Прокурор, Цагдаа, Байгаль Орчны газар зэрэг байгууллагууд хамтран алслагдсан сум, багийн малчид хөдөлмөрчдөд зуслангийн газар нутагт газар дээр нь шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаад малчид, сумын иргэд талархал илэрхийлж байлаа.