Шагнал гардууллаа
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан, Архивын Ерөнхий газрын "Өргөмжлөл"-өөр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын Архив бичиг хэргийн эрхлэгч Баярсайханы Уянга, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Эрдэнэбаатарын Дэлгэрмаа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл"-өөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын жолооч Батхүүгийн Буяндэлгэр нарыг шагнасан тул шагналыг гардуулан өглөө.