Шүүхийн харуулын цагдаа нарыг шагналаа

 

 Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан, 2020.07.18-ны өдөр ажлын үр дүнг үнэлж, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын ахлах ахлагч, шүүхийн харуулын цагдаа Баттулгын Сүх-Очир, Хоньчингийн Энхтөр нарыг шүүхийн байгууллагын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулан, ажлын амжилт хүслээ.