Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

 

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сар бүр зохион байгуулдаг хамтарсан зөвлөгөөнийг 2020 оны 07 дугаар сарын 31ий өдөр зохион байгууллаа.

 

 

Уг зөвлөгөөнөөр дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1.  Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд 2020 онд хийх ажлын төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийг тооцож,

2. Шүүгч нүүдэлллэн ажиллах  үеийн аюулгүй байдал,

3. Шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалах,

4. Шүүх хуралдааны дэг журам сахиулах,

5.Шүүгч,шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах,

6.Хуяглан хүргэх ажиллагаа,

7. Албадан ирүүлэх ажиллагаа, Эрэн сурвалжлах ажиллагаа зэрэг сэдвүүдээр тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, цаашид Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажил, эрэн сурвалжлах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцов.

 

Дээрх зөвлөгөөнд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд, Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журмыг хангах хэсгийн ахлах байцаагч хошууч Д.Эрдэнэхүү уагдаагийн бусад  ажилтнууд оролцлоо.