Г.Ичинхорлоо миний бие нь “Архангай аймгийн Тансаг их дэлгүүрийн” харьяанд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм аа. Миний хувьд эвлэрүүлэн зуучлахад хандах их дуртай байдаг.
Эвлэрүүлэн зуучлахад хандсанаар, олон давуу талууд байдаг.
- Улсын тэмдэгтийн хураамж боломжийн сэтгэлд нийцсэн.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, оролцож байгаа талуудын эрх үүрэг, холбогдох дүрэм журмыг сайн ойлгуулж, тайлбарлаж өгдөг.
- Цаг хугацааны хувьд шуурхай, хурдан байдаг.
- Уригдсан хоёр талыг хооронд нь уулзуулж, харилцан бодол санааг сонсож, тохиролцсоны үндсэн дээр захирамж гаргадаг.
- Уулзалтын үр дүнд гаргасан шийдвэр нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр байдаг.
Энэ нь урьд нь шүүхэд хандахад хоног хугацаа их алддаг, улсын тэмдгийн хураамж өндөр байдаг, мөн хоёр тал нь тохиролцоонд хүрч чаддаггүй байсныг хөнгөвчлөн цаг хугацааг ойртуулж өгснөөр миний болон олон түмний цаг зав хэмнэж өгдөг тул эвлэрүүлэн зуучлалыг цаашид байх ёстой, ард түмэнд хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг юм гэж үзэж байна. Мөн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулж буй зуучлагч, ажилтнуудад талархан, баярлаж байгаагаа илэрхийлж байна.
Баярлаж, талархал илэрхийлсэн:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн иргэн Г.Ичинхорлоо
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР