Дархан-Уул аймаг дахь Сум
дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд
“Од” цогцолбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Түмэнбаяр овогтой Туруунаа миний бие боловсролын салбарт 34 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах материалаа бүрдүүлж эхэлсэн.
Гэтэл 1987 онд Дархан хотын 8 жилийн 4 дүгээр дунд сургуульд ажилд орсон гарсан тушаал 1988 онд 10 жилийн 3 дугаар дунд сургуульд орсон тушаалууд аймгийн болон сургуулийн архиваас олдоогүй тул ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт гаргасан юм.
Шүүгч Д.Оюундарийн даргалсан шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болж миний хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж өгсөнд үнэхээр талархаж байгаагаа албан ёсоор бичгээр илэрхийлье гэж бодлоо.
Шүүхээр явах их хэцүү, цаг хугацаа их шаардагдана, хүнд суртал ихтэй бас сэтгэл санааны хувьд ч сайхан зүйл биш гэж боддог миний бодол их өөрчлөгдлөө. Ялангуяа шүүх хуралдааны үеэр шүүгч Д.Оюундарийн надтай харьцаж байгаа байдал эелдэг харьцаа, байр байдал сандарч тэвдсэн надад маш их дэмтэй тустай байв. Мөн нотлох баримтаа яаж бүрдүүлэх гэрч болон гэрчийн материалуудаа хэрхэн цуглуулах тал дээр шүүгчийн туслах Б.Мөнгөнцэцэг маш их хэрэгтэй зөвлөгөө өгч эрх зүйн туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлье!.
Ингээд та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье!