Дархан суманд 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүчтэй аадар бороо орж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас тус шүүхийн үйлчлэгч С.Тунгалагийн гэр үерт автаж, дахин ашиглаж, засаж сэлбэх боломжгүй болсон билээ.
Уг үйл явдалтай холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хамт олны хурлаар хөдөлмөрийн дотоод журмын 12.4-т заасны дагуу ажилтны нийгмийн баталгааг хангах үүднээс үйлчлэгч С.Тунгалагт байгууллагын хуримтлалын сангаас 500,000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэж, тусламжийн мөнгийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гардуулан өгөв.
Үйлчлэгч С.Тунгалаг хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР