Шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ хийсэн ажлын үр дүн, биелэлтийг хэлэлцэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 12.3-т заасны дагуу 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ хийсэн ажлын үр дүн, биелэлтийг тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Бат-Амгалан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нийт шүүгч, захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Хуралдаанаар шүүхийн тамгын газрын 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлын үр дүн, биелэлтийг хэлэлцэж, тайлантай холбогдуулан шүүгч, захиргааны ажилтнуудаас ирүүлсэн санал, хүсэлтийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар болов.