Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их Баяр Наадмыг угтан, "Үндэсний өв соёлоо дэлгэрүүлцгээе" сэдэвт арга хэмжээг 2020.07.09-ны өдөр зохион байгууллаа. Өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх үйлсээ сурталчлан, мэдлэгээ нэмэгдүүлэх ярилцлага хийж, АХА тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. “АХА” тэмцээнд нийт шүүгч ажилтнууд идэвхтэй оролцож, шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн селасарь А.Мягмардорж “Тэргүүн байр”, шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа “Дэд байр”, шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн үйлчлэгч О.Уламбаяр “Гутгаар байр” тус тус эзэлж, “Өргөмжлөл”, Дурсгалын зүйлсээр тус тус шагнагдлаа.

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА