Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас иргэдэд чиглэсэн шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаа зохион байгуулж байна. Байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхээр үйлчлүүлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг бий болгох, орчин нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, шүүхийн байрны үүдээр болон шинээр ашиглалтанд орсон шүүхийн Өргөтгөлийн барилгын иргэдэд үйлчлэх хэсэгт тэргэнцэртэй иргэнд зориулсан налуу шатыг хийж, тохижуулан, орчин нөхцлийг бүрдүүллээ. Мэдрэгчтэй дэлгэц, чихэвчээр сонсох боломжийг бий болгож, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг шүүхийн байрны үүдэн дэх дэлгэцээр үзэж, сонирхох, шүүх хуралдааны явцыг шууд үзэх зэрэг боломж, нөхцөл бүрдсэнээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ажлын зорилтыг хангахад чухал хүчин зүйл бүрдэж байгаад иргэд шүүхийн байгууллагад талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА