Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын ажилтнуудын хамтарсан зөвөлгөөн 2020.07.08-ны өдөр зохион байгуулагдаж, эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний менежмент, нэгдсэн системийн хөтлөлт, хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө. Хамтарсан зөвөлгөөнөөр хэргийн хөдөлгөөний шийдвэрлэлтийн талаархи мэдээ, мэдээлэл хийж, хэргийн хугацаа, түдгэлзүүлсэн, хугацаа хэтрэлт, шүүх хуралдаан хойшлолтын шалтгаан, нөхцлийн талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ажлыг 2020 оны 3 дугаар улиралын төлөвлөгөөнд тусгалаа. Шүүгч, ажилтнуудын ээлжийн амралт эхэлж байгаатай холбогдуулан, шүүхүүдийн шүүн таслах үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА