Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангах ажлын чанар, шуурхай, бэлэн байдлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, шүүх хуралдааны танхимын тоо, шүүхийн байрны талбай, хамгаалалтын нэгж нэмэгдсэнтэй холбогдуулан, шүүх хуралдааны явц, шүүхийн байрны гадна, дотоод орчин, аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх, мэргэжлийн удирдлагын орчинг бүрдүүлэх талаар 2020 оны эхнээс тодорхой төлөвлөгөөний дагуу үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Шүүхийн байранд үүрэг гүйцэтгэж байгаа харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа, шүүх хуралдааны дэг сахиулагч нарт зориулан шүүхийн хуучин барилга болон Өргөтгөлийн байрны хүзүүвчний хэсэгт “Цагдаагийн путек” байгуулж, 42 инчийн дэлгэц бүхий хяналтын цэг бүхий орчинг бүрдүүлэн өгч, шүүх хуралдааны явц, шүүхийн байрны орчинг байнга хянах нууцлал бүхий хэсэгтэй болсноор цагдаагийн албан хаагчид шүүх, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажилд чанарын ахиц гарсан талаар шүүгч, ажилтнууд, шүүхээр үйлчлүүлэгч иргэд эерэг санал, сэтгэгдлээ илэрхийлж байна.

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА