Тулгар Төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойг тохиолдуулан салбартаа тэргүүлэн, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан зарим шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад шагнал гардууллаа.

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Хишигдавааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр шагнасныг Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун гардуулан өглөө.

Шагнал гардан авсан шүүгч, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсье.

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар