“Голден чанси партнершип” ХХК болон “Фм 107,5” хамтын бүтээл “Алтан Боломж” хуулийн цаг нэвтрүүлэгт тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах нар оролцож, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны талаар подкаст хийлээ. Уг нэвтрүүлэг нь 2020 оны 7 сарын 10-ны өдрөөс эхэлж Фм 107.5 радио сувгаар дамжуулан цацагдаж эхлэх бөгөөд мөн MPLUS.mn болон MPLUS APP албан ёсны сувгуудаар дамжуулан подкаст хэлбэрээр олон нийтэд хүрнэ.