Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, иргэдэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхээр үйлчлүүлэх өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын шаардлага хангасан шатыг Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн салбар хорооны дэмжлэгтэйгээр өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийж, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ашиглалтад орууллаа.