Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын алба”-ны Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан референт Ж.Онон, Шүүхийн захиргаа хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 75 дугаар тушаалын дагуу Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд “Хяналт, шалгалт” хийлээ.

Уг хяналт, шалгалт нь “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 3-т заасан 5 үндсэн чиг үүргийн хүрээнд энэ сарын 3-4 өдрүүдэд явагдаж, хяналт шалгалтын тайланг танилцуулан, цаашид авах арга хэмжээ, санал, зөвлөмжийг өглөө.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар