Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журамд заасны дагуу 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хяналт-шинжилгээ хийж, ажлын үр дүн, биелэлтийг 2020 оны 07 сарын 07-ны өдөр шүүгч, ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэв.

 

 

Хуралд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, шүүхийн Тамгын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хийсэн хяналт-шинжилгээ, ажлын үр дүн, биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Мөн тус хурлын үеэр шүүхийн захиргааны байгууллагад идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батдоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр шагнасныг Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга гардуулан өгч баяр хүргэлээ.