Шүүхээр хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлсэн иргэдээс олон сайхан талархлын үг хүлээн авдаг билээ. Тэдгээр иргэдийн төлөөлөл болсон нэгэн иргэний сэтгэгдлийг дамжуулъя.

            Цэдэнсодном овогтой Оюунцэцэг нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн бөгөөд “Шүүхийн шүүгч нартаа хоёргүй сэтгэлээр, зөвхөн хуульд захирагдан ажилладагт нь баяртай байна. Цаашид шүүх засаглалынхаа ариун үйлсэд улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Сайн үйлс  бүхэн дэлгэрэн, хөгжих болтугай. Шүүхийн хамт олонд амжилт хүсье” гэжээ.

Бидний ажлыг хүндэтгэн, талархсан танд баярлалаа.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар