Шүүгч, захиргааны ажилчид урьдчилан

сэргийлэх эмчийн үзлэгт хамрагдлаа

 

 

Тус Тамгын газрын зүгээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтарч ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Чих хамар хоолойн их эмч, цагдаагийн хошууч Ч.Баянзул, нүдний их эмч, цагдаагийн ахмад Ч.Сарангэрэл, дотрын их эмч, цагдаагийн дэслэгч С.Аззаяа, сэтгэцийн их эмч Э.Даваажаргал нараар дараах чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгүүллээ. Үүнд:

  1. Сэтгэц
  2. Чих хамар хоолой
  3. Нүд
  4. Дотор
  5. Сүрьеэ

Дээрх мэргэшлийн их эмч нар нь тус Тамгын газарт 2020 оны 06 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ажиллаж, нийт захиргааны ажилчид урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдлаа.

 

Урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр үзлэг, оношилгоонд хамрагдахаас гадна мэргэжлийн эмч нараас холбогдох чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө авч, үзлэгт хамрагдсан ажилчдаас цаашид дахин үзлэг, шинжилгээнд хамрагдах шаардлагатай ажилтан нарыг хэрхэн, ямар эмнэлгийн байгууллагад хандах талаар чиглэл өгч ажилласан бөгөөд цаашид ажлын ачаалал, стрессээс хэрхэн гарах арга замын талаар цуврал сургалтыг мэргэжлийн сэтгэл зүйчээс авах талаар харилцан тохиролцож ажиллалаа.

Дээрх урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулснаар ажилтан албан хаагчдын цагийг хэмнэхээс гадна, онцгой байдлын дэглэм тогтоосон энэ үед оновчтой арга хэмжээ болж чадсан юм.  

 

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар