“ХЭН САЙН ЭРХ, ҮҮРЭГ ТАЙЛБАРЛАХ ВЭ?” УРАЛДААНТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар болон Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны Багахангай, Налайх дүүрэг дэх салбар хорооноос шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд “хэн сайн эрх, үүрэг тайлбарлах вэ” тэмцээн зохион байгуулав.

Тэмцээний шүүгчдээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал, шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр нар ажиллалаа.

Уг тэмцээний зорилго нь иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагчид хуульд заасан эрх, үүргийг хэрхэн ойлгомжтой бөгөөд хүртээмжтэйгээр тайлбарлах ур чадвараа дээшлүүлэхэд оршино.

Тэмцээнд нийт 9 албан хаагч оролцож, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Алтанцэцэг тэргүүн байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

 

 

 

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР