Сонгон шалгаруулалт явагдаж байна
2020 оны 6 дугаар сарын 16-аас 6 дугаар сарын 23-ны хооронд Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зарлаж, 3 оролцогчийн материалыг хүлээн авч, шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс онлайнаар зохион байгуулж байна.
Уг шалгалтад Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун, Үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энэрэл, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Пүрэвдорж нар хяналт тавин ажиллаж байна.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар