Багахангай, налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргаар Ж.Лхамрагчаа томилогдлоо

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 82 дугаар тогтоолын дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын даргын ажил хүлээлцүүлэх Ажлын хэсгийг Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяртай ажил хүлээлцлээ.

 

Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг ахалж, Бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюунгэрэл, Санхүүгийн мэдээ, тайлан хариуцсан ахлах шинжээч Ц.Цээмаа, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нар чиг үүргийн дагуу ажиллав.