Шилдэг баг шалгарууллаа

“Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо”-ны Дархан салбар болон Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газартай хамтран байгууллагын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг багуудад хуваарилан гүйцэтгэх ажил үйлчилгээг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажилтны идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор 20 хоногийн уралдаан тэмцээн зарлан,  тайланг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дүгнэв.

 

Уралдаанд тус шүүхийн тамгын газрын Сургалт хариуцсан, Судалгаа хариуцсан, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах, Спорт бусад арга хэмжээ хариуцсан багууд оролцон төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэж тайлагнаснаар “Судалгаа хариуцсан баг” шилдгээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.