Хэрэг, маргааны түдгэлзүүлсэн, хуулийн хугацаа хэтэрсэн, шүүх хуралдааныг хойшлуулсан байдалд хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгууллаа

 

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааны түдгэлзүүлсэн, хуулийн хугацаа хэтэрсэн, шүүх хуралдааныг хойшлуулсан байдалд 2018, 2019, 2020 оны эхний хагас жилийн хугацаагаар тооцон, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгууллаа. Шүүхийн Тамгын газраас томилогдсон Ажлын хэсэг дээрх чиглэлээр хийсэн мониторингийн судалгааны үр дүнгийн талаар Тамгын газрын дарга Д.Даваасүрэнд 2020.06.18-ны өдөр танилцууллаа.