Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр сорилын шалгалт зохион байгуулав
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын ёс зүйн салбар зөвлөл, сургалт хариуцсан ажлын хэсгийн 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн Тамгын газрын захиргааны болон үйлчилгээний ажилтнуудаас “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм болон бусад журмыг хэрхэн судалж байгаа талаар тандалт хийж төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээр сорилын шалгалтыг зохион байгууллаа.
Сорилын шалгалтын дүнд дүн шинжилгээ хийж, 3-4 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгаж хийгдэх ажлаа төлөвлөснөөр өндөрлөлөө.
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газрын
Ёс зүйн салбар зөвлөл