Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо-2020

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар тогтоолоор 2020 онд эрүү, иргэний хэргийн шүүх хуралдаанд  оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт “Иргэдийн төлөөлөгчийн оролцоо-2020” сургалт, өдөрлөгийг тус шүүхийн тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2020.01.13-21-ний өдрүүдэд болон 06 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшар сумдад тус тус зохион байгууллаа.

Иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг тамгын газрын дарга Л.Наянтай, эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал нар өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж, тэдний идэвхи, оролцоог нэмэгдүүлэх үүднээс урилга мэндчилгээ илгээж, иргэдийн төлөөлөгчийн мандат олгосон ба сургалтыг сонирхолтой болгох үүднээс тэдний дунд хөгжөөнт тоглоом, “Аха” зэрэг асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, сурталчилах зэрэг арга хэмжээг авч ажиллалаа.

Сургалт, өдөрлөгт нийт иргэдийн төлөөлөгчдийн 88.1 хувь нь хамрагдсан байна.

 

2020.01.13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь иргэдийн төлөөлөгчийн сургалт, өдөрлөг

 

 

 

2020.01.15-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын  иргэдийн төлөөлөгчийн сургалт

 

 

2020.01.20-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумын иргэдийн төлөөлөгчийн сургалт, өдөрлөг

 

 

 

2020.01.21-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын иргэдийн төлөөлөгчийн сургалт, өдөрлөг