Булган аймгийн Тэшиг суманд нүүдэллэн ажиллалаа

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  ерөнхий шүүгч  Г.Мягмарсүрэн,  Булган аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн, шүүгчийн туслах М.Даариймаа, жолооч Д.Авирмэд  нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 06 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд нүүдэллэн ажиллалаа.  Тэшиг сумын иргэд  болон  төрийн албан хаагч нарт  шүүхийн тамгын газрын товч тайлан, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэх эрхийн талаар сургалт,  Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар сургалт хийж, гарын авлага зөвлөмжүүдийг төрийн албан хаагч, иргэдэд тарааж зөвлөгөө мэдээлэл өгч нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт зэргийг  хүлээн авч ажиллалаа.

 

Шүүн  таслах  ажлын чиглэлээр 3 иргэний хэрэгт нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах, хариу тайлбар авах,  шүүх хуралдааны  тов мэдэгдэх зэрэг ажиллагааг хийлээ.