Иргэдийн төлөөлөгчийн ганцаарчилсан сургалт зохион байгууллаа
2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа тус шүүхийн 2020 оны иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөөс Цогтоог сонгон ганцаарчилсан сургалтыг "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам зэрэг сэдвээр хийлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч нар дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцлаа.
Түүнчлэн тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага, ил захидал өгч, шүүхийн шинэчлэл нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэний оролцоо, идэвхээс их шалтгаалах тул сонгогдсон шүүх хуралдаандаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүслээ.