Хөдөө сумдад нүүдэллэн ажиллалаа
Булган аймаг дахь Шүүхийн тамгын газрын Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Дөлгөөн, шүүгчийн туслах Г.Ангирмаа, Ц.Мичидмаа, Н.Эрдэнэбулган, жолооч Д.Авирмэд нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 06 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Булган аймгийн Бугат, Сэлэнгэ, Хялганат, Хангал зэрэг сумдаар шүүхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж ажиллалаа. Уг өдөрлөгт:
- Шүүхийн тамгын газрын товч тайлан болон шүүн таслах ажлын ажиллагааны 1 дүгээр улирлын тайлан танилцуулах,
- Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай сургалт
- Захиргааны хэргийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар сургалт
- Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэх эрхийн талаар сургалт
- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар сургалт хийж нийт 110 гаруй иргэдэд хүрч 180 гаруй төрлийн гарын авлага зөвлөмжүүдийг төрийн албан хаагч, иргэдэд тарааж зөвлөгөө мэдээлэл өгч нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт зэргийг хүлээн авч ажиллалаа.
- Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх сумдын иргэдэд холбогдох 13 иргэний хэргийн оролцогчдод эрх, үүрэг танилцуулах, нэхэмжлэлийн хувь гардуулах, гэрч асуух зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ.