Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан ялтан Ч.Ганхуяг: Дахиж надад алдах эрх байхгүй

 

        

Та ямар шалтгаанаар бидэнд хандах болсон бэ?

          Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт чин сэтгэлээсээ үнэхээр их баярлаж талархсан тул та бүхэнд хандаж байна.

         Би 2017 онд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж явдаг.

         Шүүхийн талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?

         Би шүүхийг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэдэг газар гэж боддог байлаа. Ер нь гэмт хэрэг үйлдсэн хүнд ял өгч гэм буруугаа ухаарах боломжийг олгож ял эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн хүнийг шүүх хорих ялын хугацаа дуусахаас өмнө сулладаг юм байна. Маш их баяртай байна. Шүүхийн байгууллагын ажилтнууд нь хүнийг энэ ялтан гэдэг утгаар нь биш хүн гэдэг утгаар нь харьцаж байгаа нь үнэхээр сайхан санагдлаа.

         Шүүгч шийдвэрээ унших мөчид танд юу бодогдож байсан бэ?

         Шүүгч ялтан Ч.Ганхуягийг даруй сулласугай гэж шийдвэрээ унших мөчид цаашдаа ахиж ийм алдаа гаргахгүй ариун шударгаар амьдарна гэж бодогдсон. Би шүүхэд чин сэтгэлээсээ маш их баярлаж байна. Үгээр хэлшгүй их баяртай байна. Дахиж надад алдах эрх байхгүй 2 хүүхдийнхээ төлөө хариуцлагатай амьдрах болно гэдгээ хэлмээр байна.

         Та   хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэж  суллагдлаа цаашид юу хийнэ гэж бодож байна вэ?

          Би ял эдэлж байх хугацаандаа хөөрөгний даалин, шүрээр сувиннер хийх зэрэг олон ажлуудыг хийж сурсан. Цаашдаа сурсан зүйлээ хийж зах зээлд борлуулна. Мөн хүн тээвэрт явах бодолтой байна.

          Танд ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл байна уу?

          Би шүүхийн шийдвэрт чин сэтгэлээсээ маш их баярлаж байна. Би 13-15 насны хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд дээрээ очихоор маш их яарч байна. Надад боломж өгсөн шүүхэд маш их баярлалаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон, прокурорт талархаж байна. Та бүхний цаашдын ажилд улам их амжилтыг хүсье.

      Ярилцсанд баярлалаа.

Ярилцлага хийсэн: Шүүгчийн туслах Б.Ууганбаяр