Уулзалт-ярилцлага зохион байгуулав

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, “Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор дээрх журмын 2.26-д заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн зарим удирдах албан хаагч нартай уулзалт-ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр 2020 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хагас жилийн байдлаар дүгнэж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангуулах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлах зэрэг ажиллагааны гүйцэтгэл, цагдаагийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, эрэн сурвалжлах программын хэрэгжилт зэргийг танилцуулж, гарч буй алдаа дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

 

Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр аюулгүй байдалтай холбоотой авч  хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ярилцлаа.

 

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг