Сумдаас сонгогдсон Иргэдийн төлөөлөгч нарт
ил захидал, гарын авлага хүргүүлэв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй гэх шаардлагуудыг хангасан нийт 15.649 иргэдийн нэрсийн жагсаалтыг баталснаас Хөвсгөл аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох 266 иргэдийн нэрс батлагдсан.
Тус шүүхийн Тамгын газраас /СOVID-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг олноор цуглуулж сургалт, мэдээллийн ажил зохион байгуулахгүй байх нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед сумдын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж иргэдийн төлөөлөгч нарт зориулсан Тамгын газрын даргын ил захидал, гарын авлага зэргийг гарт нь хүргүүлж ажиллаж байна.
ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР