Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийн эрхийг хамгаалах холбоодтой уулзалт зохион байгуулж, санал солилцсоны үндсэн дээр тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулж шүүхээр тэгш хүртээмжтэй үйлчлүүлэхэд орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн билээ.
Энэ тухай Дархан-Уул аймгийн “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн иргэн З.Зоригоохүү нь: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн байрны орох гарах гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж стандартын дагуу засаж байгаа нь их таатай санагдаж байна. Мөн явган хүний замыг тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулан замын өндөр боржуурыг авч налуу болгон сайжруулан бусад байгууллага аж ахуй нэгжүүдэд үлгэр жишээ болон уриалга гаргаж байгаад нь ШҮҮХЭД БАЯРЛАЖ БАЙНА.