Шүүхийн тамгын газар бүтэц, орон тооны өөрчлөлт хийлээ

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун шүүгч, албан хаагчдад Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 76 дугаар тогтоолыг танилцууллаа.

 

Уг тогтоолоор Шүүхийн тамгын газар нь “Үйлчилгээний хэлтэс”-тэй болон өөрчлөн зохион байгуулагдаж, тамгын газрын даргын тушаалаар “Хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч”-ээр Э.Энэрэл, “Ахлах нягтлан бодогч”-оор Д.Сувдаа нар томилогдлоо.

 

 

Шүүхийн тамгын газрын “Үйлчилгээний хэлтэс”-т шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, архив бичиг хэргийн эрхлэгч, бичиг хүргэгч нар харьяалагдах юм.

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар