Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газраас 7 хоног бүр олон нийтийн сүлжээний цахим хуудсаар иргэд, олон нийтэд мэдээлэл хийж, шууд ярилцлага явуулж байна.
Энэ удаагын лайваар:
- Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
- Хэргийн оролцогчийн эрх, үүрэг
- Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах
талаар Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах О.Шинэцэцэг, шүүгчийн туслах Ө.Есүхэй нар оролцон мэдээлэл өглөө.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар