Баянмөнх суманд ажиллалаа.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа нар нь шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор 2020 оны 06-р сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд нүүдэллэн ажиллалаа.
Нүүдэллэн ажиллах үеэр тус сумын иргэд, сумын тамгын газрын ажилтнуудад “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, “Цахим зөвлөх”-ийг хэрэглэх талаар мэдээлэл хийж, Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд бизнесийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа хийж, өөрийн шүүхийн хийсэн “Иргэн таны явуулын хөтөч” гарын авлага, номыг сурталчлах, тараах зэрэг ажлуудыг хийж ажиллалаа.